Амраг минь би чамайгаа алган дээрээ бөмбөрүүлэхсэн

img

Амраг минь би чамайгаа алган дээрээ бөмбөрүүлэхсэн

Алиа жаахан чамдаа алив бүхнээ зориулахсан Энхрийхэн чинийхээ энгэрт тань хургахсан Энэ насны хайраа чамдаа л би зориулахсан Зүүдний мөнгөн жигүүр цуцаа нь үгүй ажээ Зөрж очоод чамтай шөнөжин үлгэр хүүрнэжээ Гэгээн өглөөн нарнаар гэмгүйхэн буцаж ирээд Голын хайртай чиний минь хайр хэвээр хэмээлээ Гэрлэн цэцэгсээр тэгээд гэгээн амлалтаа дайжээ Гэмгүйхэн чамдаа дурласан илч итгэлийг минь ав гэлээ Чамдаа хайртай байгаадаа талархан талархан би Чангаас чанга зогсон тэнгэр өөд инээмсэглэмү Хайр хаанаас ирдэг вэ Хайр хаашаа оддог вэ Хайр итгэлээс ирж Хайр энэрэл рүү оддог ажээ

Аялгуут хайрын эгшиг

Зүгээр л чам дээрээ гүйж очоод Зөндөө удаан тэврье Халуун энгэрт тань хурган байж Хайртай хайртай хайртай гэж шивнье Сэтгэлдээ дандаа хайрладаг ч Сэмхэн чамайгаа хармаар байх юм Бодолдоо дандаа дээдэлдэг ч Бүр илүү тэмүүлэн тэмүүлнэм чам руугаа Шөнийн ододтой хамт хайрын ертөнцөөр аялахдаа ч Өглөөн нарны цацрагтай хамт итгэлийн гэрлээр тань дулаацахдаа ч Өр зүрхэнд минь богтлоотой гэнэхэн амраг чамайгаа Өөрөөсөө илүү хайрладгаа өнөө би мэдэрнэм Аяа амраг минь Аялгуут хайрын эгшиг чамаас минь дуурсдаг болохоор л Амин хайрын минь тэнгэр гэгээн байдаг юм Амьдрал минь өөрөө тэгээд утга учиртай байдаг юм Өвсөн дээр зүүрмэглэх шүүдрийн мөнгөн дусал адил үүрийн гэгээнээр эгэлхэн хайр минь сэргэнээ Нуурандаа шингэх мянга мянган тэнгэрийн дусал адил Намайгаа тэтгэх хайрын ундарга минь дээ Зүгээр л чам дээрээ гүйж очоод Зөндөө удаан тэврье Халуун энгэрт тань хурган байж Хайртай хайртай хайртай гэж шивнье Би чамдаа хайртай Бүр илүү үгүйлэн үгүйлнэм чамайгаа Чинийхээ өөдөөс хараад л Чамдаа би хайртай хайртай хайртай гэж сэтгэлдээ шивнье Би чамдаа хайртай П.Дэлгэржаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ