“Пэпси үндэсний лиг” Лхагва гарагт эхэлнэ

img

Монголын сагсан бөмбөгийн холбооны хамгийн том, хамгийн нэр хүндтэй  тэмцээн энэ Лхагва гарагт эхлэх гэж байна. Бидний хэлж заншснаар дээд лигийн тэмцээнд энэ жил нийт долоон баг оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг өндөр хөгжсөн улсуудаас лигионерүүд, дасгалжуулагчид ирсэн гээд шинэлэг зүйлээр дүүрэн лиг эхлэх гэж байна. Өнгөрсөн бямба гарагт лигт оролцох багууд албан ёсоор танилцуулагаа хийсэн бөгөөд сугалаа хийж тоглолтын дарааллаа тодорхой болгосон байна. Энэ жилийн лигийн тэмцээнд оролцож байгаа багуудыг товчхон танилцуулвал: Эхний багаар аварга цолоо хамгаалан оролцож байгаа “Энэржи Ресурсын Харцага” баг нэрлэгдэж байна. Харин Хасын хүлэгүүд, Офицэрүүд, Акулууд, Баянзүрх буллс, TLG 13 зэрэг хуучин багууд тамирчдын шилжилт хөдөлгөөн их хийгдсэн үр дүнтэйгээр орж ирж байна. Мөн энэ жилийн лигийн тэмцээнд шинэхэн гишүүн “SBL Бекс” баг элсэн орж ирж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд Пүрэвцэрэн, Сэргэлэн нарын туршлагатай тоглогчдоос гадна, АНУ-ын 2 лигионер тоглогч багтаж байна. Нийтдээ энэ жилийн лигт 10 гаруй гадны тоглогчид ирж оролцож байгааг сагсанбөмбөгийн холбооноос онцлож байна. Тус арга хэмжээний үеэр сугалаа хийгэж тоглолтын дараалал тодорхой болсон бөгөөд Лхагва гарагийн 17 цагаас Спортын төв ордонд нээлтийн тоглолт Өнгөрсөн жилийн аварга Энэржи Ресурсын Харцага – ШУТИС-ийн Акулууд багуудын хооронд явагдахаар бол араас нь Хасын хүлэгүүд – лигийн шинэ гишүүн SBL Бэкс,Офицэрууд – Баянзүрх буллс багууд тус тус учраа таарахаар болсон байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ