Шоколадны нууцаас
Гэгээн валентины өдөр дөхөөд ирэхээр төрөл бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй шоколад олширдог билээ. Өмнө нь үзэж харж байгаагүй содон байхыг нь яана. Тэгвэл шоколад их гүнзгий утга агуулдаг гэнэ. Их нялуун амттай шүү дээ. Тэр нь мэдээж янаг дотно харилцаатай гэдгээ ч илэрхийлж байгаа нэг хэлбэр бололтой. Халуун, дулаан сэтгэлийн илэрхийлэл болж чаддагаараа ч шоколад онцлог. Англи болон европын зарим нэг өндөр хөгжилтэй орнуудад валентины баярыг шоколадтай холбож үздэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2004 онд Английн нийслэл Лондон хотноо хамгийн том хэмжээтэй шоколадыг нэгэн баян эр нялх амрагтаа зориулж тусгайлан хийлгэсэн талаар тухайн үед хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан гэдэг. Уг шоколад 42.6 кг байсан бөгөөд 2 метр 60 см өндөр зүрхэн хэлбэртэй байжээ. Уг шоколадыг есөн хоногийн хугацаанд хийж дуусгасан бөгөөд одоог хүртэл үүнээс том шоколад валентины өдрөөр бэлэглэсэн тохиолдол гараагүй.
Гал улаан сарнай хайрын бэлгэдэл
Энэ баярын хамгийн романтик бөгөөд сэтгэл хөдөлгөм бэлэг бол яах аргагүй гал улаан сарнай. Мэдээж үнэнч хайр сэтгэлээ илэрхийлэх энгийн мөртлөө ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадахуйц содон бэлэг. Мөн хосуудад итгэл төрүүлдэг. Хайраа илчилж буй залууст урам хайрладаг гээд олон давуу талтай бас боловсон сонголт болдог билээ. Сарнай цэцэг нь хүнд үргэлж сайн зүйл дагуулдаг гэдэг. Түүнийхээ хажуугаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг билээ.
Дотно үгстэй ая дууны мэндчилгээ
Валентины баяраар сэтгэлээ илчлэх өөр нэг арга бол яах аргагүй халуун дулаан хайрын үгстэй ая дууны мэндчилгээ. Хүүхэд залуусын сонсох дуртай радио энэ үеэр захиалга ихтэй байдаг гэнэ.
Эгдүү хүргэм бэлэг, дурсгал
Сүүлийн үед эгдүү хүргэм бэлэг дурсгалын зүйлүүдийг залуус их сонирхдог болжээ. Тухайлбал, хос хун, бамбарууш, гөлөг, хүүхэд, дурлалын бурхан гээд хүний сэтгэл хөдөлгөх бэлэг дурсгалын зүйл ихээр худалдаалагдаж байна.
Өөрийнхөө гараар хийсэн бэлэг хамгийн үнэ цэнэтэй
Хэрвээ чи хоол сайн хийдэг бол амтат бялуу эсвэл өөр ямар нэг онцгой зүйлийг хайртдаа хийж өгөөрэй. Гоёмсог хийцтэй ил захидал, өөрийн гараар нэхсэн цамц ороолт ч гэсэн таны хайртдаа өгөх дурсамжтай сайхан бэлэг болж болох юм.
Дурсамжтай бэлэг
Гэрэл зургийн цомог худалдан аваад “Санаж байна уу. Тэр үед…” гэсэн vгсээр эхэлсэн дурсамж бүхий хуудсуудыг шургуул. Та хоёрын хамтдаа өнгөрүүлсэн бvхий л онцгой үйл явдлуудаар зургийн цомог тань дүүрэх болно.
Хайрын цомог хийх
Хэрвээ та дуулдаг бол өөрийн болоод хайртынхаа дуртай дуунуудыг дуулж, цомгонд бичүүлээд хайртдаа бэлэглэ. Мөн романтик зохиомж бэлтгэж, өөрийн сэтгэлийн үгээ дууныхаа завсар зайнд “хавчуулаарай”.
Хөдөлгөөнт мэндчилгээ
“Windows”-тэй бvх л компьютерт “Movie maker” програм бий. Хэрэглэхэд хялбар энэ програмыг ашиглан видео мэндчилгээ зохио. Үvнийг бvтээх хамгийн хялбар арга бол өөрийн зургаар слайд хийгээд, дэвсгэр болгож романтик дуугаар чимэглээрэй.
Хайрын үгийн сүлжээ
Та хоёртой холбоотой онцгой зүйлүүдийг агуулсан үгийн сүлжээ зохио. Тааврын үгс биесээ дотносон дууддаг нэр, хоч, дуртай дуу гээд юу ч байж болно. Хамгийн гол нь энэ бэлэг та хоёр би биедээ хэчнээн үнэтэй гэдгийг сануулах юун.
Цонхон доорхи зүрх
“Цонхон доорхи зүрх сэтгэл” сюрприз олон жилийн турш хайр сэтгэлтнүүдийн хамгийн дуртай бэлэг байсаар ирсэн. Хайртынхаа цонхон доор галаар нэрийг нь бичээд, хайраа илчлээрэй. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй бизээ.
Бяцхан шуудан
Хайртдаа захидал явуулахаар зэхсэн бол түр азнаарай. Дугтуйн дотроо ямар нэг өд (түүнийгээ охин тэнгэрийн өд гэж нэрлэж болно) түлхүүр (зүрх сэтгэлийнхээ), хатаасан цэцэг, анхилуун үнэрт алчуур дагалдуулвал бүр ч романтик байх болно.
Хайртыгаа бүжгийн аянд урь
Хайртай хос бүрт романтик дурсамж санагдуулах өөрсдийн гэсэн дуу байдаг. Энэ үдэш дуртай дуугаа тавьж хайртыгаа урин бүжгийн аянд хайраа илэрхийлээрэй. Мэдээж та орчноо гайхалтай бүрдүүлэхээ мартаагүй гэж найдаж байна.
Хөөстэй бас тансаг бэлэг
Хамтдаа халуун ваннд ор. Хөөстэй усаа тансаг vнэрт тос, сарнайн дэлбээгээр “амтлаарай”. Хундага тулгах улаан дарсаа ч мартваа.
Намуухан бас лаатай үдэш зохио
Лаануудын сүрлэг атлаа нууцлаг гэрэл үлгэрийн мэт мэдрэмж төрүүлдэг. Өрөөндөө тэдгээрийг байрлуулсны дараа гэрлээ унтрааж лаагаа асаа.
Хүслээ шивнэсэн бөмбөлөг
Хэрэв баяраа хөгжилтэй байлгахыг хүсвэл хийгээр дүүргэсэн бөмбөлөг бэлэглээрэй. Түүн дотор хүслээ бичсэн зурвасуудыг хий. Бөмбөлөг хагарснаар бэлэг хайртынх тань болно.
Өөрсдийн зурагтай эвлүүлдэг тоглоом
Олон хэвлэлийн газар бэлэг дурсгалын зүйл дээр зураг хэвлэдэг болсон. Эсвэл ямар нэгэн эвлүүлдэг тоглоом худалдан аваад түүнийгээ зургаараа бүрээрэй. Хайрт чинь хэчнээн зовж байж таныг олсон гэдгээ улам мэдрэх вий.
Содон шилэн аяга
Хэрвээ та хоёр хамтдаа амьдардаг бол түүнийг сэрэхэд нь орных нь хажууд юмуу эсвэл өглөөний цайгаа уух тэр газарт нь танайд урьд нь огт харагдаж байгаагүй сонин хийц маягтай, содон шилэн аягыг тавиарай. Харин түүн дотор нь жижиг жижиг цаасан дээр хайртдаа зориулсан гоё үгсийг бичиж хийгээрэй. Хайртай залуу чинь ажилдаа гарахаас өмнө чиний өвөрмөц бэлгийг задалж тэр өдөртөө л чиний тухай бодох бүртээ нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар явах болно гэдэгт итгээрэй. Хэрвээ нэг газар ажилладаг бол өглөө ажилдаа ирэхэд нь чиний содон бэлэг түүний ажлын ширээн дээр түүнийг хүлээж байж болох юм.
Эрдэнэсийн эрэлд
Багадаа тоглодог байсан эрдэнэсийн эрэлд тоглоомын дүрмийг санаж байна уу? Түүний нүдэнд ил харагдах газарт эхний бичгийг үлдээж, түүн дээр дараагийн газрыг зааж өгсөн байна. Ингэснээр тэр чиний энд тэнд нуусан бичгүүдийн заавраар явсаар эцэст нь түүнд зориулсан чиний бэлгийг олж авахдаа ямар их баярлахыг хараарай.
Хайртайн 100 шалтгаан
Хэрвээ урьд нь чи түүнийг анх харсан мөч, чухам тэрний юу чамайг тэгтлээ татсан тухай нууцуудаа дэлгэж байгаагүй бол энэ хамгийн онцгой бэлэг байх болно. Чи түүний цүнхэнд эсвэл халаасанд нь гоёмсог дугтуйг хийж болно. Хайрт чинь ажил дээрээ очоод задлаад үзтэл чи түүнд хайртайн 100 шалтгааныг бичсэн өнгө өнгийн цааснуудыг олж харна. Тэр урьд нь хэзээ ч ийм сонирхолтой сайхан бэлэг авч байгаагүй л байх.
Хүслээ шивнэсэн жигнэмэг хийх
Бүсгүй минь чи өөрийн гараар хайртдаа зориулан жигнэмэг хийн, харин түүндээ хэлэхийг хүсч байгаа хамгийн сайхан үгстэй бичгийг хавчуулахаа мартваа. Зарим үед амаар хэлснээс цаасан дээр бичсэн нь илүү хүчтэй бөгөөд тод дурсамж үлдээдэг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ