Өмнөговь аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг харуулав

img

Өмнөговь аймгийн залуучуудын экологийн танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох, уул уурхайн байгууллагыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг “Байгаль эх ” сэдвийн дор зохион байгууллаа. Тэмцээнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгальд эвсэг багачуудын холбоотой хамтран Даланзадгадад хийв. Тэмцээнд Баяндалай, Баян-Овоо, Ханхонгор, Сэврэй сумдын багууд идэвхтэй оролцож, бүгд хүчтэй өрсөлдөж, байгаль хамгаалах үйлсэд бусдаа уриалан дуудсан юм. Тэр дундаа Өмнөговь аймгийн хэмжээнд байгаль орчинд тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг харуулсан жүжигчилсэн тоглолт нь цугласан олны анхаарлыг татаж байв. Тэргүүн байрыг Баяндалай сумын “Гурвансайхан” баг эзэлж цом, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болсон. Дэд байрыг Ханхонгор сумын “Ёл“ баг, гутгаар байрыг Баян-Овоо сумын “Нөхөн сэргээлт” баг, тусгай байрыг Сэврэй сумын “Панда” баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tegeed ene bugdiig hiigeed yaasan baigal orchin n saihan deer bolson uu...bolildooo joohon ur uguujtei ym hiiigeechee omnogovichuudaa...hudlaaa l neg munguur showdsan humuus 1.000.000 tugrugch geh shig ter ih munguur chin baigal orchind heregtei ym zunduuniig avchina ....hugjihguie
2011-10-11