"Морин хуур" наадмын шилдгүүд маргааш тодорно

img

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Морин хуур" наадам 25 дахь удаагийн Гран При шагналын эзнээ маргааш тодруулах гэж байна. Тус наадамд 100 гаруй бүтээл ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 29 уран бүтээлийг шалгаруулаад байгаа бөгөөд үүнээс шилдэг дууг шалгаруулж, Гран При шагналын эзэн тодорно. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУ-ны сайдын нэрэмжит цомоор шагнах юм. Нийт есөн шилдэг дууг шалгаруулж өргөмжлөл, морин хуур, мөнгөн шагналаар шагнах аж. Өнөө жилийн наадмын шүүгчдээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, тус наадмыг санаачлагч, МҮОНРТВ-ийн найруулагч Х.Нарангэрэл, "Морин хуур" наадмын хошой тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, Хөгжмийн зохиолч Д.Алтантуул, хөгжим судлаач Р.Ганбаатар, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар ажиллаж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ