Замын-Үүд боомтоор өмнөд хөршөөс их хэмжээний гахайн өөх хууль бусаар оруулсан иргэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн УМБГ-т шалгаж эхэлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд зарим хил, гаалийн ажилтнууд ч холбогдсон сурагтай. Тэдэнд 175.2-т зааснаар “Хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтан, ургамлын үндэс, үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ