
УИХ-ын үдээс хойшхи чуулган эхэллээ. Үдээс хойшхи чуулганы эхэнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Дээрх хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Харин одоо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ