Цагаатгалын комиссынхон шагнууллаа

img

Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд өнөөдөр зарим хүмүүст Улсын комиссын “Хүндэт жуух”, “Хүндэт үнэмлэх” гардууллаа. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлэх, хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэхэд зүтгэл гаргасан ажилтан, мэргэжилтнүүд уг шагналыг хүртсэн юм. Ингээд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар, Сүхбаатар аймгийн салбар комиссын дарга Д.Шижирбаатар, улс төрийн талаар хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ нар сар шинээс өмнө хөдөлмөрөө үнэлүүллээ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ