Элчин сайд нар томилох саналыг зөвшилцөж байна

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаад улсад суух зарим элчин сайдыг томилох, эгүүлэн татах саналыг зөвшилцөж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон Засгийн газар, дипломат албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Вант Улс, Австрали Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг,  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Энхбатыг нэр дэвшүүлээд байна. Мөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Харин Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,  Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг, Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг тус тус томилуулах саналтай байгаа юм. С.Заяа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ