ҮЗХ-ны 40 гаруй гишүүд нэгдэж, “Хөх тэнгэр” фракци байгууллаа

img

Ардчилсан намд шинээр мэндэлсэн “Мөнх тэнгэр” фракцын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус фракцын Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар ажиллах ажээ. 2012 оны сонгуулийн босгон дээр мэндэлж байгаа энэ фракци АН дахь МоАХ, МҮДН, Кроун, Шонхор...” гэх мэт фракциас үзэл сурталаасаа ялгарахаас гадна тус намын ҮЗХ-ны 40 гаруй гишүүн нэгдсэнээрээ ялгаатай юм байна. Энэ нь АН-ын гол шийдвэрүүдийг гаргадаг ҮЗХ-ны 228 гишүүний 40 гаруйн нэгдэл буюу тус намын голлох шийдвэрүүдэд нөлөөлөх нөлөө бүхий фракци гэдгийг нь харуулж байгаа хэрэг хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байсан юм. Тэд мөн “Бусад фракцаас бидний ялгарах онцлог бол хэн нэг хүний хөл гар, дохио зангаагүйгээр өөрсдөө амьдралаа босгосон үеийнхэн багтаж байгаа хэрэг. Мэдээж намын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнийхээ хувьд адилхан зүйлүүд байгаа боловч бидний тавьж байгаа асуудлууд эрс ялгарна” гэж байлаа. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain b. Ardchilsan namiig ch zaluuchuudaar udirduulah tsag bolson biz.
2012-05-03
Сайн бод:
Би хоёр хүүтэй, сайхан ханьтай, өөдрөг бодолтой, жирийн л нэг Монгол залуу. Залуу халуун насандаа эх орныхоо 21 аймаг, 250 гаруй сум, сууринд очиж, олон хүний бодол саналыг сонсч, жаргал зовлонг нь харж, баярлан бахархаж, гуниглан шаналж, эрэгцүүлэн тунгааж, Монголчууд бид сайхан амьдарч чадна гэж итгэдэг би мөрөөдөгч нэгэн. Хүний нутагт багагүй хугацаанд амьдарч, эх орноо бусад улс оронтой харьцуулж элдвийг бодсон би бясалгагч нэгэн. Эх орноосоо алс байгаа Монгол хүний адилаар элдвийн юм бодож толгойгоо би гашилгадаг. Энэ цэнхэр дэлхийд олуулаа биш цөөхүүлээ гэж гунигладаг, эртний заяат эх орондоо бид ядуу амьдарч байна гэж гутардаг, эцэг өвгөдийн үлдээсэн бахархам түүхээр омогшидог, ирээдүй маань гэрэлтэй гэж итгэдэг. Гэхдээ бид өөрсдөө ирээдүйгээ бичих ёстой. Өнөөдөр Монголчууд бид өнөөгийн соёлт хүн төрөлхтний нийтлэг амьдарлын жишигийн хаахна нь явна вэ? бидний мөн чанар, бусдаас ялгарах онцлог юу вэ? бидэнд цаашид сайхан амьдрахын тулд юу үгүйлэгдэж байна вэ? Бидэнд бодох юм их байна, хүн бүхэн дор бүрдээ б謬-хүнтэйгээ ярилцах нь чухал байна. Саяхан чамгүй хугацаанд бясалгал хийсэн нэгэн лам хэсэг хүмүүст хандаж хэлсэн “Сайн бод” гэсэн үг их моодонд орох шиг болов. Энэ үйл явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олны танил эрхэмүүдийг нүдийг нь бүлтэгнүүлж байгаад хэлсэн болохоор моодонд орж байгаа бус, угаасаа Монголчууд бид дор бүрдээ бодох, би-хүнтэйгээ сайтар ярилцах цаг хугацаа болоод байгааг харуулж байгаа бизээ. Бид бусдыг хангалттай ярилаа, одоо өөрсдийхөө тухай, энэ цөөхөн амь нэг Монгол хэмээх нэг гэр бүлийнхээ талаар дор бүрдээ “Сайн бодох” хэрэгтэй болжээ. Магадгүй, нэг голын усанд нэгл удаа ордог гэдэг, үүн шиг бид өнөөдөр л эрэгцүүлж ухаарч, сэхээрэхгүй бол хэзээ ч дахиж ирэхгүй цаг хугацааны мөчлөг дээр ч байгаа юм билүү. Би тэгж айж байна. Бид бүгд өөр өөрсдийгөө сайн шинжэе, дүгнэе, оюун санаагаа муу муухайгаас чөлөөлөе. Бид юуг бодох ёстой вэ? Хамттаа бодоцгоое!!! /Үргэлжлэлтэй/
2012-02-15
zotin:
Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна.
2012-02-14
heniich gar hul bolj baigaagui bor zurheeree zaluuchuud gene uu?bolj baina shuu dee demjij baina zaluuchuudaa
2012-02-14
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-14
Ёооё Батбаатар Хадгаламж Зээлийн хоршоогоор хүмүүс луйвардсаныгаа амьдралаа өөрсдөө босгосон ч гэх шиг. Үймээний жил шоронд ороогүй нь их юм.
2012-02-14