
Миний хайрын код тайлахад хэцүү байсан. Хайр гэдгийг би дэндүү хязгаарлаж байжээ. Хайр гэдгийг би 4хөн үсэг шигээ амархан гэж бодож эндүүрсэн. Өөртөө зориулах гэж бусдаас хайрыг нь авчихаад эргээд хариу барьдаггүй бардам тэнэг байж. Бурхан надад бусдыг хайрлаж сургах гэж буруу мэт харанхуй зовлонг харуулсан харагдсан бүхэн харж байгаа шигээ байдаггүй хоосон болохыг ухааруулсан. Харин тэр минь ч бас хайр хүссэн бяцхан хунтайж байж бас л хайрлахыг суралцаж буй. Тийм болохоор зөвийг олохыг тулд буруун дунд тэмтчээ бизээ. Зөвийг би харин зөв гэгдэх бүхний дундаас хайгаад л эс олов. Зөв гэдэг буруугийн хажууд байж байж олддог эд юм. Харин би хайрлаад л байх ёстой учир нь хайр бол хязгааргүй ариун нандин өгөөмөр нинжин энэрэнгүй тэвчээртэй хүчтэй зоригтой бас уучлал дүүрэн гээд л бодол хүслээр үл тэнүүчлэх харин ертөнцөөр эзэгнэх дүүрэн хайрын оршихуйнууд,,, үүнд дүгнэлт гэж байхгүй төгс дээдийн дээд оршихуй бол хайр. Түүнийг бүү хайрцагла тэр нээлттэй.
Хайр гэдгийг өмчилж болохгүй захирч болохгүй бас харамлаж болохгүй учир нь хайр бол агуу байж л утгатай тиймээс би хайрлаж сурах гэж түүнтэйгээ учирсан хайрлаж сурах гэж амьдарч буй нэгэн бүсгүй болон мэндэлсэн ажээ. Амраг хайр янаглал бол хайрын хэсэгхэн цэнэг лугаа... бүхнийг хайрлах хайр бол энэрэл гэрэл дүүрэн сацрах нар лугаа
Бидний хайрын код
Би ханхүү мөрөөдөж явсангүй
Хайр мөрөөдөж явсан
Дурлалаар дүүрэн явахдаа
Хайрын тухай бодолгүй сэхүүн байсан
Зүрхний хэм тэгтлээ цохилж
Зүүдэндээ тэгтлээ хүсдэг
Тэмүүлэл гэж байдгийг
Тэгээд тэр нь дэндүү хүчтэйг
Чинийхээ харцнаас хайр хүлээхдээ
Би нуух гэж аягладаг байсан
Чамгүйгээр гэсэн үгнээс айхдаа
Ухаалаг байх гэнэ заль ч юмуу
Чамд таалагдах гэж хичээхдээ
Дур хүслээр тоглоно гэнэн ч юмуу
Биднийх болсон хайрын тулаан намжиж
Хагацашгүй мэт тэвэр дүүрэн өнжиж
Урвашгүй мэт элдвийг хүүрнэж
Хорвоог хосын нүдээр л харж
Байсан тэр л мөчүүд
Одоо зүүд мэт алсрана
Хайраас гадна хариуцлага гэж байдгыг
Хонгор үрээ өлгийдөхдөө бид мэдэрсэн
Хайр гэдэг өргөжин тэлдгийг
Нойтон сормуустай үрийнхээ зулайгаас
Бид үнэрлэсэн харамласан
Минийх гэж бодсон хайр
Бусдынх мэт хөндий ханхалзсаар
Харамын сэтгэл гомдолтой бас хорсолтой болж
Хормын төдий шуургалан довтлох
Хуй салхи мэт исгэрсээр
Бүтээснээ сөнөөх мэт
Бүтэлгүйтснээ хайцаалах мэт
Хогийн өдрүүдийг арайхийн тэвчиж
Хонгорхноо тэврээд би гарч одсон
Бурханд л гомдлоо хэлж цөхрөлөө тайлан
Бусдыг буруутган өөрийгөө өмөөрч явлаа
Чадах бүтээх хүслээ тээн
Чармай нүцгэн амьдралаа өөд нь татах гэж
Хүний биш өөрийн хөл дээрээ тогтох гэж
Хэн нэгнийг царайчлахгүйгээр
Азаа сорин зоригоо чангалан
Амьдралын төлөө зүтгэсэн
Хажууд минь түших
Хайр дүүрэн төрсөн гэрийнхэн минь
Хөөрхий минь гэж харах бүрд
Өмөрдөг байлаа сэтгэл минь
Уруул дэвсэх үрээн харж
Зориглодог байлаа бүсгүй би
Хайртай ш дээ гээд залгахад чинь
Худлаа ш дээ гээд тасалдаг
Буцаад ирээч гэхэд нь
Бурж байна гээд орхидог
Тийм л гомдолоо хатуурхал болгосон
Омог бардам хуягт бүсгүй болсноо
Хэн нэгний хайрын нулимс бүлээнээр төөнөхөд
Сэтгэл номхорч уучлал урсан мэдэрсэн
Одоо л би хайранд бэлэн
Бусдыг хайрлан уучлах зүрхтэй бүсгүй гэж
Эргэн очсон чамдаа
Урьд өгөөгүй уучлалаа одоо өгье
Харуулж чадааг?й хайраа
Хонгор чамдаа зориулья
Чин зүрхний хайраар
Чи минь намайгаа гэсээр
Тэгтлээ их хүлээж байсанд баярлалаа
Чамд байгаа хайраас л суралцлаа шүү дээ
Лов ю?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ