
УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим улсад суух элчин сайд нарыг томилох эргүүлэн татах саналыг зөвшилцлөө.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Энхбатыг томилохыг дэмжлээ.
Мөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатар, Харин Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг, Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг тус тус томилохыг дэмжлээ. Мөн дээрх улсад суух Элчин сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжсэн юм. Дээрх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын зүгээс бичгээр хүргүүлнэ гэв.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ