
-XXX-
Ганцаардлын ертөнцийн тэр залуутай
Ганцхан удаа амрагласан
Харцандаа тээсэн гуниглалаараа
Хацрыг минь илбээд дэндүү хүйтэн байсан.
Бэлзэг, сүй үгүй эрх чөлөөнд нь
Бусдын сүүдэр хүүшилдэггүйд нь би шунасан
Эмзэглэл тээсэн төрхөндөө
Эрээд ч олдохооргүй тайтгарал нуудагт нь би дурласан
-XXX-
Бодлоос минь чиний үнэр ханхлаад
Буцаасан хайраас минь санахын салхи сэвэлзээд
Тэгснээ гэнэтхэн уулзахын хүслэнд автаж
Тэврүүлэхсэн гэхээс л сэтгэл минь догдлоод
Надад гунихын шалтгаан алгаа
Би түүний зүгт
Би түүний зүгт
Богинохон бошинз, цагаахан алчууртай
Булигласан сэтгэл, үл мэдэг инээмсэглэлтэй
Бодлогоширч алхана
Харцных нь дөлгөөн, хоолойных танил
Хүнийрхий зан, хөөрхөн төрхийг
Өөрийнхөө үзэсгэлэнтэй сүлж
Өнгөнд нь улам дурлаж алхана
Тэр зүгийн салхи намайг илбэхгүй ч
Тэр зүгийн гуниг надад сэмрэхгүй ч
Тэр зүгийн бүх л зүйлд тэр чигээрээ автаад
Бүдэгхэн тэр зөргөөр
Бүлээн амьсгаа, хэтэрхий догдлолоо тээж алхана.
Ойртох тусам
Омголтсон уруулаа үзэн ядаж
Өөрийн гэсэн бүхнээ тайчиж
Өөр хэний ч мэдэхгүй үнэн болж оршдог
Би түүний зүгт.................
Амьдралын Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ