Эрүүл мэндийн сайд Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберт М. Шоэллхаммэр болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Тус уулзалтад ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Түмэндэмбэрэл, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн С.Болормаа, Б.Хос-Эрдэнэ нар оролцов. Уулзалтын үеэр ЭМСХХ-4 төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох УБ хотын Сонгинохайрхан дүүрэгт олон төрлийн тусламж үйлчилгээтэй загвар эмнэлэг барихад тулгарч буй санхүүжилтийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан саналаа солилцсон байна. Д. Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ