Шинэ хогийн цэгтэй болно

img

Нийслэлийн бүх хогийг Улаанчулуутын хогийн цэгт хаядаг байсан бол энэ оноос шинээр хогийн цэг үүсгэхээр болжээ. Энэ нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Цагаан давааны зүүн аманд хогийн шинэ цэг байгуулахаар болжээ. Хуримтлагдсан хогийг зайлуулах ажилд энэ онд нийслэлээс 1.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Уг ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжжээ. Шинэ хогийн цэгийг 16.4 га талбайтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 150-160 тонн хог асгана гэж тооцжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хот хогын цэгээ нэмээд хороод хороон дотроо бас хогын цэгтэй болж байна даа
2012-02-14