
Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран “Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.Тус хуралд эрдэмтэн мэргэд, судлаач лам нар оролцож, Өндөр гэгээний амьдрал, үйл ажиллагаа, угсаа гарлын тухай хэлэлцлээ.
Түүнчлэн Өндөр гэгээний шашны зан үйлд хийсэн шинэчлэл, Монголын түүх, соёлд оруулсан хувь нэмэр зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндсөн байна.
Д:Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ