Солонгосын “МКМН” компани “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн хүүхдүүдэд тусаллаа

img

Өнөөдөр “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн  хүүхдүүдэд Солонгосын “МКМН”  компанийн ерөнхий зөвлөх, хадагтай Гуаг Мин Жонг тусламжийн гараа сунгалаа. Тэрээр эхийн халуун сэтгэлээр хүүхдүүдэд тусалж байгаагаа хэлж байна. Цаашид ч тус дэм болно гэсэн юм. 1974 онд байгуулагдсан 58 дугаар цэцэрлэг буюу “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн цэцэрлэг 120 хүүхдийн багтаамжтай. Одоогоор хагас болон бүтэн өнчин, эцэг эх асран хамгаалагчгүй 78 хүүхэд хүмүүжиж байна. Энэ төвд бүтэн өнчин болон хагас өнчин хүүхэд хүмүүжихээс гадна ээж, аав асран хамгаалагч нь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ял эдэлж байгаа тохиолдолд хүүхдүүд нь энэ  цэцэрлэгт хүмүүждэг  аж. 1991 онд Хүүхэд асрах байртай нэгдэн “Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг “ болсон байна. Тус цэцэрлэгт хүмүүжиж буй 2-6 насны хүүхдүүдийн 40 орчим хувь нь суурь болон архаг өвчтэй тул гэрээний дагуу жилд нэг удаа “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, эмчилгээ хийлгэдэг гэж дэд захирал нь ярьж байсан. Хар нялхаараа аав ээжийн хайраар дутаж байгаа эдгээр хүүхдүүд солонгосын жирийн нэг иргэн тус дэм болж байгаад цэцэрлэгийн удирдлагууд ч,  Хүүхдийн төлөө газрынхан ч баяртай байлаа. Манай улсын хэмжээнд 42 халамжийн цэцэрлэгт нийт 1052 хүүхэд хүмүүжиж байгаа гэсэн тоо бий. Хүүхэд асран хүмүүжүүлдэг цэцэрлэг, байгууллагуудын дунд улсын төсвөөс санхүүждэг таван төв байдаг ба тэдний нэг нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг юм байна. http://youtu.be/WOecGki41sU Ж.Хишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

panda.ochiroo:
ta buhen nadruu hurdan hariu bichnuu
2012-11-02
panda.ochiroo:
bi 13 nastai duugui ailiin neg.Eej duu orgoj avahiig jovshoorson nadad 3-5 nasnii eregtei duu heregtei bna.Tanai baiguulga haana baodag ve.Hezee ochij uulzah ve.Yamar bichig barimt burduuleh ve.
2012-11-02
юмаа:
би хн удаан ханьтайгаа суугаад нэлээн хугацаа өнгөрлөө хүүхэдтэй бна иймд хүүхэд үрчилж авах талаар бодсон юм та бүхэн туслаач үнэн сэтгэлээсээ шүү
2012-10-16
хөх Монгол эр:
Энэ хүүхдүүдийг заавал Улсын ба бусад байгууллагын харъяан дор өсгөж байгаа нэртэйгээр 18 нас хүргэх хэрэггүй л болов уу. Хүүхэдгүй олон зуун айл Монголд байгаа ш дээ. Тэдэнд өгөөч ээ. Хүүхдийн нэр барьж бизнэс хийж, ходоодоо дүүргэж байгаа олон зуун хүн Монголоор дүүрэн байгаа шүү. Болих хэрэгтэй. Бурхан бүгдийг харж байна.
2012-07-16
Ene Tungalag gedeg zahirliin orlogch avgai n mongol hund huuhed urguuleh sonirholgui hun um bilee. gadniihan bol ogt uur, iluu uhamsar,setgeltei gej teneg um yariad, uurt n um ashig garval l hudluh maygtai um bilee. ene bichlegt gehed l shuud dugtuitai mungu avaad l saihan garch b.a da, hediig n sanhuudee ugsun bol do. hervee ugsun bol... huurhii du unchin huuhdeer business hgeed uurt n bish gehed ur udamd n muu l da. Burhan harj l baigaa shu de
2012-04-13
2:
Захирал нар нь цусалчихгүй бол болж байнаа
2012-02-15
zochin:
ene bichlegiig vzsen chin neeree mongoliin companii zahiraliin ehnervvd ene gazraar orj irj bailuu?geed yostoi vnen helsen. ted nar bol hvnd iim hvvhdvvded tuslah setgel baihgvidee.brand yrij,unetei gazraar ywsanaa l negendee gaihuulahaas tiim asramjiin gazar ochson gej yrih hvn neg ch baihgvi l dee
2012-02-15
zochin:
hvn zvgeer saihan setgeleer yum ogch boldiin baigaazdee.ashgvi dee hoorhii.hvvhdvvdiig joohon ch bolow bayrluulsan l baishte
2012-02-15
magy:
huuhed hudaldaj avch erhtniig damlah geed nuhee hiij bgaa solongosuudiig yund ni magtdagiin
2012-02-14
2:
Захирал нар нь цусалчихгүй бол болж байнаа