Суутнууд хайрын тухай

img

- Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг. Петроний - Дурласнаа нуух аргагүй, ганц үг, ганц хүсэмжилсэн харц зарим үед бүр үг дуугүй байдал ч түүнийг илчилж орхидог.  Жан Батист Мольер - Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр. ПьерАбелэр - Хорвоод хүн нэг л удаа төрдөг юм Хосгүй амрагаа гэж нэг л хүнийг шилдэг Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лев Толстой - Үнэн сэтгэлээсээ дурлаж үзээгүй хүн амьдралын хагас хамгийн сайхан нь нууц нуугдмал хэвээр өнгөрдөг. Томас Фуллур - Хайрлаж дурласан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг. А.Стендаль - Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ - Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест - Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри - Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард - Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард -Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан. -Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм. XIV Людовик - Хайр дурлал бол амьдралын хамгийн агуу сэргээш. Пабло Пикассо - Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир - Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра - Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Санд - Энгийн нэг "Би чамд хайртай" гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй. Фрэнк Синатр - Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг - Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго - Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн - Гагцхүү бүсгүй хүний хайр амьдралыг бүрэн дүүрэн болгоно. - Хайртай хүнтэйгээ хувь заяаны эрхээр учирваас үхлийн тухай ч мартдаг. Нагиб Махбуз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ