Гадаадад Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

img

Франц Францад энэ баяраар ганц бие гэрлээгүй хүмүүс байшинд цугларч бие биетэйгээ нүүр тулан ярилцдаг аж. Үүний дараа нөгөө байшингийн цонхноос сонгосон хамтрагчаа дуудан холбоо тогтоодог байна. Хэрэв залуу нь эмэгтэйнхээ сонирхолыг татахгүй бол хамтрагчаа орхих ёстой гэнэ. Герман Германд энэ баяраар эрчүүд дурласан бүсгүйдээ хоёрдугаар сарын 14-нд цэцэг бэлэглэдэг юм. Валентины өдрийн бэлэг нь голчлон хайр дурлалыг илэрхийлсэн хэлбэртэй байдаг аж. Германд эхэн үедээ гэрлэлтээ бүртгүүлэхийг Валентины баяртай зүйрлэдэг байжээ. Итали Италид энэ баярыг Хаврын баярын адил тэмдэглэдэг аж. Залуус задгай талбайд цуглан, модны доор хөгжим сонсч, шүлэг, яруу найраг уншин цагийг зугаатай өнгөрүүлдэг байна. Валентины баярыг Италид өмнө хэсэг хугацаанд тэмдэглээгүй өнжиж байжээ. Турин хотод хосууд хоёрдугаар сарын 14-нд сүй тавьснаа зарлах нь уламжлал болжээ. Япон Японд Валентины өдрийг хоёр өөр өдөр буюу хоёрдугаар сарын 14, гуравдугаар сарын 14-нд тэмдэглэдэг байна. Эхний баяраар эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгдөг бол хоёр дахь баяр буюу Цагаан өдрийн баяраар хоёрдугаар сарын 14-нд бэлэг авсан эрчүүд эмэгтэйдээ эргүүлэн бэлэг барьдаг аж. Японд шоколад хамгийн нийтлэг бэлэг юм. Япон эмэгтэйчүүд дэлгүүрээс худалдан авсан шоколад жинхэнэ хайрын бэлэг биш гэж үздэг байна. Тиймээс тэд өөрийн гараар энэ амттангаа бэлтгэхийг илүүд үздэг юм. Солонгос Хоёрдугаар сарын 14-нд зөвхөн эмэгтэйчүүд нь эрчүүдэд чихэр гэх мэт амттанаас бүрдсэн бэлэг барьдаг аж. Харин эрчүүд нь япончуудын адил гуравдугаар сарын 14-нд эмэгтэйчүүдэд бэлэг өгдөг гэнэ. Цагаан өдрөөр ихэнх эрчүүд өөрий хайр дурлалаа илэрхийлдэг байна. Харин хайр дурлал нь бүтээгүй хүмүүс дөрөвдүгээр сарын 14-нд "Хар өдөр" тэмдэглэдэг аж. Энэ өдөр хайраа олоогүй залуус жантай гоймон иддэг юм. Шотланд Шотландад энэ өдөр үдэшлэг зохиодог аж. Энэ баяраар ижил тооны гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүн оролцдог байна. Үдэшлэгийг оролцогч тус бүр өөрийн нэрээ бичсэн хуйлаастай цаасыг хэн нэг эмэгтэй болон эрэгтэйн малгайнд шургуулдаг аж. Үүний дараа эмэгтэйчүүд нэрсийг харж, сонголтоо хийх боломжтой гэнэ. Эмэгтэйчүүдэд хамтрагч нь таалагдвал нэрийг нь тухайн эрэгтэйнхээ ханцуй эсвэл цээжин хэсэгт нь тогтоодог байна. Испани Испанид энэ баяраар хосууд хоорондоо Валентины бэлэг солилцдог юм. Харин эр нөхрүүд эхнэртээ баглаа сарнай цэцэг барьдаг байна. Тайвань Тайваньд энэ баярыг хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг юм. Үүнээс гадна сарны он тооллын долдугаар сарын 7-нд Валентины баяр дахин тэмдэглэдэг аж. Баярын өдрөөр ихэнх эрчүүд хайртдаа баглаа сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Тайваний уламжлалын дагуу сарнайн өнгө болон тоо нь гүн утга санаа илэрхийлдэг аж. Жишээ нь: нэг сарнай нь "Зөвхөн хайр дурлал", 11 сарнай "Таалагдаж байгаа", 99 сарнай "Үргэлж хамт", 108 сарнай "Надтай гэрлээч" гэсэн утгыг илэрхийлдэг байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Japan:
Japan bol unen unen buur hawtgairsan yum boldiishd. Ohiduud ugdug l duu bas talarhaliin maygaar bas uguud bh shig bdii shuuu. Londongiin galaa humuusiig gertee yu hiidegeeg yaj medediigaan kkk
2012-02-15
GALAA London:
DEERHI MEDEELEL BUGD HUDLAA. UNUUDUR BUGD AJILAA HIIGEED L BAIJ BNAA.
2012-02-15