
-Өнөөдөр БСШУЯ, МҮНС, ХНО-оос “Бэлгийн дээд ном” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байгаа аж. Уг үзэсгэлэн худалдаа 15.00 цагт Хүүхдийн номын ордонд нээлтээ хийх юм байна.
-Мөн 11.00 цагт “Чингис” зочид буудалд ”Киви” хамтлагийн дуучин Ука хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд тэрбээр энэ үеэр анхны бие даасан цомгийнхоо нээлтийг хийх аж.
-Түүнчлэн ГХ-ны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ”Тэр үеийн дурсамж” сэдэвт уулзалтыг 10.00 цагаас ГХЯ-нд зохион байгуулна.
-Мөн МХЕГ-ын хурлын танхимд 12.00 цагт Цагаан сарын баяртай холбоотойгоор хүнсний аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэг өгөх гэнэ.
-Өнөөдөр 10.00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ажиллана.
-“Зоонозын халдварт өвчний бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга зам” семинар энэ сарын 15-17-ны өдрүүдэд ЭМЯ дээр болох бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 08.30 цагт семинарийн нээлтэд оролцож үг хэлэх юм байна. Семинарт 14 аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн удирдах ажилтнууд хамрагдах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ