Өнөөдөр морь өдөр

img

Аргын тооллын хоёрдугаар сарын 15. Буд гариг. Билгийн тооллын 23. Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн наран 07.52 цагт мандан 18.01 цагт жаргана.Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөрөө, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туу лай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс, сэвлэг авахуулах буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ