Санаандаа хүртэл сар шинийн гоёогоо зэхье гэвэл гурван сая төгрөг

img

Ганцхан долоо хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Хүн бүр л уламжлалт энэ баяраараа шинэ дээл, хувцас өмсч, өнгөтэй өөдтэй шинэ сараа угтахыг хичээдэг. Гэсэн ч идээ шүүс, бууз банш, бэлэг сэлтээ базаах гээд гоёлоо зэхэх завгүй яваа зарим хүмүүст  сонирхуулах үүднээс  бид “Нарантуул” худалдааны төвийг зорьсон юм. Сүүлийн үед иргэд маань үндэсний хувцсаараа гоёх нь түгээмэл болсон учир бид энэ талаар сурвалжлахаар боллоо. Хэдийгээр өчигдөр мягмар гариг байсан ч иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс тус захынхан амраагүй бөгөөд иргэдийн хөл хөдөлгөөн ч их байлаа. Захын үүдээр орсон даруйд л Цагаан сартай холбоотой бараанууд нүдэнд тусах аж. Хамгийн түрүүнд захын үүдэн хэсэгт төрөл бүрийн цар өрөөстэй харагдсан. Үнийг нь сонирхвол 15-30 мянга гээд хэмжээ, хийц, сийлбэр зэргээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Цаашлаад зочныхоо гарыг цайлгах төрөл бүрийн бараанууд лангуу бүрт “жагсчээ”. Ингээд зорилгоосоо хазайхгүйн тулд шууд дээлний тасаг руу алхлаа. Энэ хэсэгт дээл сонирхсон иргэд цөөнгүй. Тэр хэрээрээ наймаачид ч завгүй байсан юм. Захаас нь эхлээд үнийг нь сонирхвол эмэгтэй хүний торгон дээл 100-160 мянга, эрэгтэй кашмер дээл 90-150 мянга, харин хүүхдийнх 35-45 мянган төгрөг байсан. Үнэ сонирхож зогссон бидний хажууд “Яриад хэдэд өгөх вэ”, “ Шууд 900 мянгад ав” гэх яриа чих дэлсэв. Лавлаж харвал нэг эрэгтэй хурган дотортой, үйтэн хуаран дээл худалдаж авч байна. Хурган дотортой дээлний ханш нэг сая төгрөг орчим байгааг тэндээс олж мэдлээ. Ингээд дээлний наймаа хийж байсан Б.Мөнхбатаас зарим зүйлийг сонирхлоо. -Дээлний ханш нэлээд өссөн бололтой ? -Тийм ээ. Цагаан сар болох гээд тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн. -Ашиг орлого их үү. Өдөрт хэчнээн дээл зарж байна вэ? -Дээлний эрэлт их байна. Өнөөдөр л гэхэд мягмар гариг. Гэсэн ч  хүн ихтэй байна шүү дээ. Өдөрт ойролцоогоор 10 орчим дээл зарж байна. -Дээлний ханш тийм ч хямд биш байгаа юм байна. Хантааз, дан цамцыг ямар үнэтэй зарж байна? -Дан цамц 35 мянга, хантааз 50 мянгаас дээш үнэтэй байна. Цаашлаад бид бүсний үнэ сонирхлоо. Урд хөршөөс орж ирсэн гэх дурдан бүснүүд дунджаар 15 мянган төгрөг. Дуураймал мөнгөн бүснүүд 15-30 мянга байсан бол чулуун бүснүүд 25 мянган төгрөг гэж байсан. Харин жинхэнэ мөнгөн аралтай ширэн бүснүүд 300 мянгаас дээш үнэтэй бөгөөд дээд тал нь 700 мянга байгаа талаар худалдаачид тайлбарлав. Бүс зарж байгаа хүмүүстэй хаяа залгаад  хурганы арьс зарж байгаа хэдэн хүн зогсч байлаа. Нэг ширхэг хурганы арьс 15 мянган төгрөг гэнэ. Дунд зэргийн хэмжээтэй нэг дээлэнд хэчнээн арьс орохыг сонирхвол 30 ширхэг гэв. Бидний дараагийн очсон тасаг бол малгайных. Дээлэндээ тохируулж өмсөх малгайнууд төрөл төрлөөрөө л байна. Арьсаар хийж булгаар эмжсэн дөрвөн талтай малгай 65 орчим мянган төгрөг байсан бол үнэгэн малгай 80 мянга. Харин жанжин малгай 15 мянган төгрөгийн ханштай байлаа. “Нарантуул” захаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь дээл, монгол гутлын хэсгээр үнэ ханш сонирхож, тэр хэсгүүдэд хүмүүс олноороо цугларсан байсан.  Олны жишгээр бид ч гутал сонирхлоо. хэсгүүдэд хүмүүс олноороо цугларсан байсан.  Олны жишгээр бид ч гутал сонирхлоо. Монгол гутал 120-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд хийц, материалаасаа болоод үнэ нь ийн  ялгаатай байгаа аж. Харин буриад гутлын хувьд  35-55 мянган төгрөг байлаа. Ингээд бид хамгийн сүүлд нь хөөрөг зарж байгаа хэсэгт очлоо. Бас л хүн олонтой байна. Ер нь сүүлийн үед эрэгтэй, эмэгтэйгүй хөөрөг зөрүүлэх болсон. Өөрөөр хэлбэл сар шинийн бас нэг гангараа нь хөөрөг болоод байгаа. Хамгийн хямд хөөрөг найман мянган төгрөг гэнэ. Алийг нь авах гэсэн юм. Манай хөөрөгнүүд бүгдээрээ чулуу. Энэ хүрэн нь халтар мана” гээд л иж бүрнээр тайлбарлаж өглөө. Бүгд л чулуун хөөрөг гэж амаа уралдуулж, магтах юм. Уг нь учир мэдэх хүмүүс алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг шаггүй үнэтэй байдаг гэж ярьдагсан. Гэтэл энд захын хүн худалдаад авчихмаар хямдхан байсанд нь бага зэрэг гайхаад цаашаа хэд хэдэн лангуунаас асууж үзэв. Бүгд л адилхан үнэтэй, хийц адилтай юм байна. Үүнээс эхлээд 130 мянган төгрөг хүртэлх үнээр зарж байв. Хэрэв 130 мянган төгрөгийн хөөрөг авсан тохиолдолд хөөрөгний даалин болон тамхийг нь дагуулан өгч байсан юм. Харин үүнээс арай чанартай, чулуун хөөрөгнүүд цахилгаан бараа зардаг хэсэгт байдаг бөгөөд хамгийн багадаа нэг сая орчим, дээд тал нь 25 сая төгрөгийн ханштай байдаг ажээ. Д. Туяа Н.Ариунаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dasfghj:
MONGOL HVN gej Joohon ungu mungu ner tur ugchihwul l Buruu setgeed yawdag t1 vvd.Bi ch bas yalgaagvi nowsh gej.yaduugaaraa baij baiwal taarna
2012-02-15
A:
Eej ni zahiral aav ni eejiinh ni jolooch huu ni nyarav, ohin ni nyarav nohoi ni hamgaaltiin alband hehe
2012-02-15
нэг л бишээ:
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-15