Сангийн дэд сайдын суудалд Ч.Ганхуяг сууна

img

Сангийн дэд сайдын суудал тохиролцоо ёсоор МАН-ынх. Тэрчлэн, тус намын албатууд Н.Баяртсайхан, Ч.Ганхуяг, Б.Батжаргал гурвын нэгийг томилох тухай яриа МАН дотор болж буй талаар мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх  Ч.Ганхуягийг Сангийн дэд сайдаар томилуулахаар санал нэгдсэн байна. Ч.Ганхуяг нь  Ерөнхий сайд С.Батболдын итгэлийг хүлээсэн, тэр хэрээрээ зөвлөж чаддаг эрхэм гэдэг нь сүүлийн үед тодорхой болоод байгаа. Түүнчлэн, экс сайд Т.Очирхүүг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдсоны дараа Ерөнхий сайд эзгүй суудлыг дүүргэх хүнээр Ч.Ганхуягийг шууд онцолж харсан бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NEG N ZUVLUJ NUGUU N ZUVLUULJ ENE 2 CH YOSTOI LAG AJILLASAN DAA! YALANGUAY XOTIINXON MASH SAIN AJILLASAN GEJ SONGUULIAR 2-UULAND N ONTS DUN TAVISAN SHTEE XA! XA!
2012-08-25