
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, "Үндэсний эв эе" эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо хамтран "Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулсан байна. Зөвлөгөөний эхэнд "Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр НХХ-ийн сайд Т.Ганди илтгэл тавьжээ. Зөвлөгөөнд оролцогчид захуудад туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн бааз бий болгох, задгай зах, талбай дээр ажиллаж байгаа иргэдийн нэгдсэн бүртгэл судалгааг бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх гарцын талаар санал солилцёон байна. Тухайлбал, “100 айл” дээр хөрөнгө хуримтлуулах, "Нарантуул" зах дээр мэдээллийн нэгдсэн бааз суурийг бий болгох. “Хархорин” зах дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалын тазар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын газрын мэдээллүүдийг захуудад хүргэхэд төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байгааг талаар ороцогчид ярилцсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ