
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Харин “Б” танхимд хуралдаж байгаа Төсвийн байнгын хорооны хурлаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Эдийн засгийн байнгын хорооны хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас болон Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ