Д.Батсайханы хэргийг АТГ шалгахгүй
ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хоёр он дамжин шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Гэвч шүүхээс түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага руу харьяалал тогтоож шилжүүлснээс хойш сураг тасараад удаж байна. Одоо тэрбээр ажлаа хийж байгаа юм. Түүнийг албан тушаалаа ашиглан ОХУ-аас оруулж ирсэн 900 тонн улаан буудайг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан. Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тонн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйлдэл гаргасан. Энэхүү хууль бус үйлдлээ газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нартай бүлэглэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулсан гэсэн үндэслэлээр буруутгагдсан юм. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ