Спортын сэтгүүчид олон улсад данстай болов

img

Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны картыг спортын сэдвээр дагнан бичиж, сурвалжлага хийдэг сэтгүүлчдэд гардуулан өгчээ  2013 оны дуустал хүчинтэй уг картыг 24 сэтгүүлч энэ удаа гардаж байгаа юм. Ёслолын ажиллагаанд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар болон спортын сэтгүүлчид оролцжээ. Уг картыг сэтгүүлчид эзэмшсэнээр гадаадад болж буй дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг үнэгүй сурвалжлах боломж олдож байгаагаас гадна зарим тохиолдолд онгоцны тасалбар, зочид буудлын төлбөрөөс хөнгөлөлт эдэлдэгбайна. Дашрамд дурдахад,  Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1924 онд Францын нийслэл Парис хотод байгулагдсан бөгөөд Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ