Засаг даргын биеийн байдал мууджээ

img

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх авлигын хэргээр шалгагдаж эхэлснээс хойш шүүгчийн шийдвэрээр хоригдсон. Түүний биеийн байдал муудаж  хорих 461-р ангийн эмнэлгээс Шастины нэрэмжит Клиникийн гуравдугаар эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгагдаж буй Ж.Баянмөнхийн хэргийг мөрдөн байцаалтнаас тун удахгүй прокурорын хяналтад шилжүүлэх юм байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ