С.Мияарагчаа нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо

img

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн  аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ оны хамгийн эхний сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа тодорчоо. Тэрээр Казахстаны Алматы хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн шилдэг 16 бөхийн урилгаар оролцдог Мастерсийн тэмцээнд бүх өрсөлдөгчдөө цэвэр ялж, уг тэмцээний хошой аварга болсон юм. Тэрээр  үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 78 хувийн саналыг цуглуулж чаджээ. Харин II байрт Лондоны олимпийн наадамд оролцох Монгол улсын 10 дахь эрхийг эх орондоо авчирсан буудлага спортын ОУХМ Н.Баяраа шалгарчээ. Тэрээр Катарын Доха хотноо болсон буудлага спортын Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс урт бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртэн, хувийн төрөлд шилдэг найман тамирчинд багтсан билээ. Түүнчлэн III байрт БНХАУ-ын Сьямен хотноо болсон “А” зэрэглэлийн марафонд оролцон, 80 000 оролцогчоос 10 дугаар байрт шалгарсан ОУХМ Ц.Бямбажав шалгарсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daanchdee:
x.tsAGAANBAATAR Minii medeheer zvndvv olon OLIMPIC GAME-d oroltsloo AXISAN YUM HAANA BAINAA SHAAL HUDLAA GVNDEGMAA ENE TER GEJ hvvhen shaagaad beltgelee bazaaj chaddaggvi mangar patsaaniig ene olimpod orohod bi durgui hurchihlee ZA YAHAV TSAGAANBAATARAA CHI ENE OLIMPOD YADAHNAA HUREL MEDAL HURTEHGUI BOL CHINII TARHIIG HAGALAH HUN MONGOLD ZUNDUU BGAASHUU MUU MALAA ALNA SHUU
2012-06-05
olimpic champion:
ene TSAGAANBAATAR ODOO BOLILDOO UIH gevel uliran 3 4 deh udaagaa songogdlooshdee ONIGOOSHDEE TSAGAANBAATARAA MIYARAGCHAAD ENE UDAA ITGEL HULEELGEE ALI CHADALTAI SUIHEETEI AAWIIN HVV OLIMPOOS MEDAL AVCHIRDAG SHUU TUUNEES BISH BUUR OLIGARHIJSAN TAMIRCHIN HEDEN UDAA YAWAADCH OLIMPOOS YUUCH ZUUHGUISHUUDEE MONGOLHUUDAA HUCHTEI ERCHTEI ZALUUGAA OLIMPOD ORUULCHIHAAVHDEE TSAADAH CHIN HAANAHIIN HENIIGCH TENGER HARUULAH BOLNOOO\
2012-06-05
amjilt xusie uraa judo mine
2012-03-05