Хужиртын нислэгийг сэргээлээ

img

-“ТЭНГЭРИЙН УЛААЧ” КОМПАНИ ХУЖИРТ СУМ РУУ ТУРШИЛТЫН НИСЛЭГ ХИЙЛЭЭ- Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Тэнгэрийн улаач” компанийн 12 хүний суудалтай, L410 онгоц газардлаа. Туршилтын буюу техникийн хэмээн нэрлэдэг эл нислэгээр онгоцны багийнхнаас гадна ИНЕГ-ын Нислэгийн стандартын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх, “Тэнгэрийн улаач” компанийн гүйцэтгэх захирал У.Галбадрах тэргүүтэй есөн зорчигч зорчсон агаад сумын Засаг даргын орлогч Ж.Отгон, Хужирт рашаан сувиллын захирал Ж.Батхуяг нар болон нутгийн иргэд угтав. Хужирт сум 6800 гаруй хүн амтай, гурван рашаан сувилал, таван жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын том бүс нутаг. Сүүлийн жилүүдэд тус сумыг зорих жуулчид, амрагчдын тоо эрс нэмэгджээ. Зөвхөн 2010 онд л гэхэд гурван рашаан сувилалд 12 мянга гаруй хүн амарсан бол жуулчны баазуудад 300 гаруй жуулчин ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор амрагчид, Хужирт сумын иргэд тойргоос нь сонгогдсон УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж арав гаруй жил завсарласан нислэгийг сэргээж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байж. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Г.Батхүү  ИНЕГ-т хандсан агаад авиа компаниуд судалгаа хийж эхэлжээ. “Тэнгэрийн улаач” компанийн тухайд Чехэд үйлдвэрлэсэн L410 болон жижиг онгоцуудаар тогтмол  эсвэл захиалгат нислэг үйлдэх бололцоотой аж. Хужирт сумын Засаг дарга Ж.Отгоноос зарим зүйлийг тодруулахад, “Манай суманд өмнө нь онгоц буудаг байсан учраас аэродром нь бэлэн. Сүүлийн жилүүдэд сумын иргэд, амрагчид нислэгийг сэргээж өгөөч гэж УИХ-ын гишүүдэд хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Өнөөдөр “Тэнгэрийн улаач” компани нислэг үйлдэж байгаад баяртай байна. Цаашид захиалгат эсвэл тогтмол нислэг хийдэг болчихвол чухал байна” гэлээ. Мөн Хужирт рашаан сувиллын захирал Ж.Батсуурь “Хужирт рашаан сувилалд амрагчдын тоо эрс нэмэгдэж байна. Зөвхөн урин дулаан цагт биш хүйтний улиралд амрах хүн олон болж. Намар, өвөл амарсан хүмүүс гам сахихын тулд богино хугацаанд тохитой зорчих унааны асуудлыг хөнддөг. Иймээс амрагчид, иргэд УИХ-ын дэд дарга Г.Батхүүд удаа дараа хандаж хүсэлт тавьж байсан. Ер нь Г.Батхүү гишүүн Хужирт рашаан сувиллыг өөд татахаас эхлээд одоо нислэг хийдэг болгоход хүртэл их дэм болж ирсэнд баярладаг. Өнөөдөр Засгийн газар Орхоны хөндийг аялал жуулчлалын нэгдүгээр зэрэглэлийн бүс гэж тогтоочихлоо. Энэ цаг үед онгоц нислэг үйлддэг болох нь маш чухал, ард түмнийхээ төлөө үйлчилж байгаа хэлбэр юм” хэмээв. Орон нутгийн удирдлагууд онгоц тогтмол нислэг үйлддэг байх хэрэгтэй, үүний тулд боломжтой бүх арга хэмжээг авах нь зүйтэй гэж байлаа. Ингэхдээ зарим аймагт нислэг хийж буй авиа компаниудад төрөөс татаас өгдөг хэлбэр байдгийг жишээ татсан. “Тэнгэрийн улаач” компанийн туршилтын нислэг Хужиртаас цааш үргэлжилж онгоц Арвайхээр хотод газардав. Харин энэ үеэр Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам хүнд өвчтөн хот руу авч явах гэж байсантай таарч онгоцоор авчирлаа. Өвөрхангай аймгаас долоо хоногт нэг удаа хот руу хүнд өвчтөн авч явах шаардлага тулгардаг байна. Тиймээс тогтмол нислэг үйлддэг болчихвол үнэхээр чухал хэрэгтэй арга хэмжээ болно хэмээн эмч ярьсан юм. Ийнхүү Өвөрхангай аймгийн Хужирт сумын нислэгийг сэргээх туршилтын нислэг амжилттай боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anar:
ene yamar shaadag gar we manai hujirtiin amralt hyadahiih bish za
2012-05-22
deer 2 zochinii bichsen hujaa ezentee gedeg ni yag battai yumuu todruulj uguuch unen bitii baigaasai gj zalbirch suuHAAS
2011-11-03
Hujirt sumiin unagan irgeddee bayar hyrgii. iim l medee bidniig bayarluulah yum daa.USA-d amidarch baigaa D. Otgonbaatar,
2011-10-22
БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМ ДЭЛХИЙН АВАРГЫН НУТАГТ НҮҮРСНИЙ ОРД НЬ ЭРЭЭН ГЭДЭГ ГАЗАР БИЙ ТЭР НЬ ХЯТАДЫНХ... СУМ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЯТАДУУДАД МӨНГӨӨ ТӨЛЖ НУТГИЙНХАА НҮҮРСИЙГ ТҮЛЖ ӨВЛИЙГ БАРДАГ. ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНАА ТА МИНЬ ЭЭ...
2011-10-11
ХУЖИРТ РАШААНЫ ЦААД ЭЗЭД ХЯТАДУУД БАЙДАГ. НУТГИЙНХАА УС РАШААНАА ХҮРТЭЛ ХУЖААД МӨНГӨ ТӨЛЖ УУДАГ ҮЕИЙГ ЭНЭ ЗАСАГ БИДЭНД ТОХЖЭЭ.
2011-10-11