
Тавантолгойн зарим асуудлаар 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хийж байна.
Уг хуулийн төслийн талаар гишүүдийн дунд санал зөрөлдөх асуудлууд гараад байгаа билээ. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газраас нэг сая төгрөг бэлнээр авчихвал хувьцаа авахгүй.
Мөн 21 мянган төгрөгөөс үлдсэн 100 гаруй мянган төгрөгтэй тааруулж хувьцаа авах боломжтой болно.
Ингэж иргэдийнхээ эрх ашгийг хохироож, шударга бус хуваарилалт хийж болохгүй хэмээн төсөл санаачлагч Я.Батсуурь нарын гишүүд үзэж байгаа бол тэдний саналыг Э.Мөнх-Очир нарын гишүүд няцааж байна.
Уг асуудлаар Төрийн ордны “Г” танхимд 14.00 цагаас төсөл санаачлагч Я.Батсуурь гишүүн хэвлэлийн хурал зарлаад байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ