
“Нийслэл хүрээ”-ний 100 жилийн ойд зориулсан “Хүрээ хорвоо” хэмээх Ардын дуунаас үүдэлтэй аялгуут жүжгийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид энэ сарын 18нд тайзнаа тоглохоор болжээ. Тус жүжигт хүрээний гангацуул, лам нар, иргэд болоод 1930-аад оны аж байдал, үйл явдлыг харуулсан ардын дуунууд эгшиглэх ажээ. Жүжгийн зохиолийг Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Төрбат, түүний хүү яруу найрагч Т.Зөнбилэг нар бичжээ. Харин жүжгийн гол дүрд Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Т.Баяраа, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Б.Батболд, М.Анхтуяа, Д.Ариунбаатар нар тоглох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ