Улстөрийн албан тушаал хашсан бол зургаан жилдээ шүүгч хийх боломжгүй

img

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн хувьд санал зөрөлдөж байсан зүйл нь хяналтын болон Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шалгуур ямар байх байлаа. Хэдийгээр анхан шатны шүүхэд 10 жил ажилласан ч давж заалдах шатны шүүхэд аиллаагүй бол хяналтын шат болон дээд шүүхийн шүүгчээр ажиллах болможгүй. Харин их дээд сургуульд 10 гаруй жил багшилж эрдмийн ажил хийсэн бол дээд шүүхэд ажиллах боломжтой болж байна. Шүүх засаглал, шүүгчийг улстөрөөс ангид байлгахын тулд шүүгчээр томилогдохоосоо өмнөх зургаан жилд улстөрийн ямар нэг албан тушаал хашиж байгаагүй байх гэсэн заалт оруулж өгчээ. Ингэснээр шүүх засаглал улстөрөөс хараат бус байна гэж хууль санаачлагч болон гишүүд үзэж байгаа аж. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж УИХ-ын чуулганаар оруулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ