
БНХАУ-ын орлогч дарга, тус улсын иээдүйн удирдагч Ши Жинпин АНУ-д хийх айлчлалаа эхлүүллээ.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзалт хийж байна. Энэхүү уулзалтаар хоёр гүрний ирээдүйн харилцааг бүхий л салбарт шинэ шатанд гаргах тухай хэлэлцэх юм.
Мөн хоёр орны харилцааны хувьд тулгамдсан асуудлууд болох Тайван болон Номхон далай дахь стратегийн бодлогоо уян хатнаар зохицуулах талаар хэлэлцэх тухай хэвлэлүүдээр мэдээлжээ. Номхон далай төдийгүй дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалахад хоёр гүрний харилцаа тун чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ