Энхийг сахиулагчид Суданыг зорих нь
2012-02-15

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоход бэлэн болжээ. Тус багийн захирагчаар дэд хурандаа Л.Гансэлэм томилогджээ. Тус улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлтгэлээ базааж, энэ хугацаанд ЗХЖШ-аас ажлын хэсэг тухайн газар оронтой танилцаад ирсэн байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эхний хэсэг болох 350 хүн удахгүй явах бөгөөд уг ажиллагаанд оролцуулах зэвсэг техникийг Өмнөд Судан руу илгээгээд байгаа аж. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
bold:
amjilt husie
2012-02-15