
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу “Дүүхээ” худалдааны төвд шалгалт хийж, чанарын шаардлага хангахгүй гэж үзсэн 200 кг махыг битүүмжилсэн байна. Түүнчлэн “Голден мийт” компанийн бууз, банш болон “Гандантэгчинлэн” хийдийн хэвийн боов үйлдвэрлэх цехийг түр хугацаагаар хаасан байна. Түүнчлэн МХЕГ-ын байцаагчид дээрх газруудаас илэрсэн зөрчлөө арилгах нийт 15 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлжээ
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ