Бурхан багшийн эрдэнийн шарилыг албан ёсоор танилцууллаа

img

Богд хааны ордон музейд өнөөдөр тус музейн сан хөмрөгөөс олдсон бурхан багшийн эрдэнийн шарилыг албан ёсоор танилцуулах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд БСШУ-ны сайд, ШУА-ийн ерөнхийлөгч болон монголын бурхны шашны сүм хийдийн тэргүүнүүд оролцсон юм. Дэлхийн сая сая бурхны шашинтнуудын хувьд эрхэм хүндтэй шүтээнд тооцогддог “Buddha Relic” буюу эрдэнийн шарил Монголд хадгалагдаж байгааг манай эрдэмтэд тогтоолоо Халхын Автай Сайн хан 1585 онд III Далай лам Содномжамцтай уулзаж, Монголд бурхны шашин дэлгэрүүлэх хүсэл зорилгоо илэрхийлэхэд Далай лам “Галд үл шатсан” буюу “эрхий хурууны чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарил өгсөн” тухай баримт бүхий ном, судар Монголын Үндэсний Номын Сан, ОХУ-ын Петербургийн номын сан, Өвөр Монголын номын сангуудад төдийгүй судар номоо хайрлан хамгаалдаг эгэл жирийн малчин ардын гэрт өнөөг хүртэл хадгалагдаж байна. Энэхүү нандин шүтээнийг Энэтхэг хэлээр ”Ратна шарира” буюу ”Эрдэнийн шарил” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нэрээс үүдэн Эрдэнэзуу хэмээх нэр бий болсон гэж зарим судлаачид үздэг байна. 1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг авчирч ”Эрдэнэзуугийн цам”-ыг хальснаа буулган хадгалсан бөгөөд энэ үйл явдлын дараахан Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Өлзий-Очирын цохолттойгоор тэр үеийн ШУ-ны хүрээлэнгийн захирал Л.Дэндэвт энэхүү нандин шүтээнийг ”хадгалах, судлах” ажлыг даалган хүргүүлжээ Энэхүү нандин шүтээнийг хамгаалах ажлыг академич Б.Ширэндэв болон Хөдөөгийн Пэрлээ нарын хэсэг эрдэмтэд нандигнан хадгалсаар бидний үед золгуулжээ. Энэхүү шүтээнийг эргэлзээгүй мөн болохыг Ажаа Ринбүчи болоод Дээрхийн гэгээн Далай лам баталж өнгөрсөн оноос эхлэн Энэтхэг, Японы бурхны шашны зүтгэлтнүүд ирж мөргөөд байна. БСШУЯ болоод түүний харъяа байгууллага болох ШУА, Богд хааны ордон музей судалгааны ажлын хэсэг байгуулж, түүхийн болон төвд судлалын үүднээс судалгаа хийж байгаа бөгөөд БНХАУ-ын номын сангуудад хадгалагдаж байгаа ном судруудын дотроос баримт мэдээ судлах ажил хийж эхлээд байгаа аж. Хөрш зэргэлдээ БНХАУ-д “Buddha Relic”  буюу бурхан багшийн шүд Бээжин хотод, бурхан багшийн гавлын яс Нанжинд, дунд хурууны үе Си Ан хотод тус тус хадгалагдаж байгаа бөгөөд эргэл мөргөл, аялал жуулчлалын салбарт гайхамшигтай амжилт олж байна. Энэхүү Эрдэнийн шарилыг бүх монголчуудын хувьтай шүтээн болгон бурхны шашны гол гол сүм хийдүүдэд залж цагаан сарын их хурал номын үеэр сүсэгтэн олныг сүсэглэн мөргөх боломжоор хангах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heheh:
өө үхчихсэн бурхан байсан юм уу
2013-03-04
Сайхан байнаа
2012-11-17