
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр анхны бие даасан “I аm in Love” цомгийнхоо хэвлэлийн бага хурлыг "Чингис" зочид буудалд зохион байгууллаа. Түүний шинэ бие даасан анхны цомгийн ажлыг АНУ-ын Нью Йорк хотын “The Lodge” студийн Joe Laporta, Парис хотноо “Есolesuperiere relooking” болон “Comm and coach” фото агентлагууд хийж гүйцэтгэсэн аж. Цомгийн зураг авалтыг Филипп, нүүр хувиргагчаар Луй, үсний засалт Ванесса, имиж майкерээр Ангирмаа, Ука, София нар хамтран ажиллажээ. Шинэ цомгийн хувьд монголдоо хамгийн анхны гадаадын уран бүтээлчид гүйцэтгэлийн ажлыг хийсэн гэдгээрээ онцлог гэнэ. Укагийн шинэ цомог маргаашнаас эхлэн “Hi-Fi”-гийн бүх салбаруудаар худалдаалагдах аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ