Билгийн тооллын ХҮII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан удахгүй болно.
1. Өсвөр бөхийн барилдаан
Хоёрдугаар сарын 18-ны 14.00 цагт
Бүртгэл хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас эхлэх ба барилдаанд 1995.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
Итгэмжлэл 3000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг
2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан
Хоёрдугаар сарын 18-ны 14.00 цагт
Бүртгэл хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.
Итгэмжлэл 5000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг
3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан
Хоёрдугаар сарын 19-ний 14:00 цагт
Бүртгэл хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.
Тасалбарын үнэ 2000 төг
4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
Хоёрдугаар сарын 20-ны 14:00 цагт
Бүртгэл хоёрдугаар сарын 20-ны 11:00 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Тасалбарын үнэ 3500 төг
5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Хоёрдугаар сарын 21-ний 14:00 цагт
Бүртгэл хоёрдугаар сарын 20, 21-ний 11:00 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
Үзэгчийн тасалбарын үнэ 15000 төг
Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ