Байнгын хорооны хурал эхэллээ

img

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал эхэллээ. Өнөөдрийн хуралдааы эхэнд  Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцэх юм. Дараа нь Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх ажээ. Хурлын төгсгөлд Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүд гэх мэт хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ