
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Нүүдэлчдийн аялал-2012” өвлийн аялал зохион байгуулах гэж байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучууд, хүүхэд багачуудыг эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцуулах зорилготой уг аялал хоёр хэсэг, зургаан арга хэмжээтэй байх юм. Аяллын хүрээнд “Чингисийн цогцолбор” хөшөөн дээр очиж, шинийн нэгний өглөөний нар мандахыг үзэж, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулах бол ирэх сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Мөсний баяр” зохиож, мөсөн шагайн тэмцээн, тэшүүрийн уралдаан, морин чарганы уралдааны зэргийг явуулах ажээ. Мөн гуравдугаар сарын 6, 7-нд Өмнөговь аймгийн Булган суманд “Тэмээний баяр” болох юм байна. Энэ үеэр тэмээний парад, жагсаал, тэмээтэй буухиа, гоё тэмээтэй сайхан хос шалгаруулах зэрэг арга хэмжээ болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ