“ Мэтгэлцээн, прокурорын хяналт, Канад Улсын туршлага “ сэдэвт багц сургалт явагдаж байна

img

Улсын Ерөнхий Прокурорын Газар Канад Улсын Прокурорын Газар хамтран зохион байгуулж байгаа “ Мэтгэлцээн , прокурорын хяналт , Канад Улсын туршлага “ сэдэвт багц цагийн сургалтын 3 дахь ээлжийн сургалт Улсын Ерөнхий Прокурорын Газарт явагдаж байна. Канад улсын прокурорын байгууллагын зөвлөх , прокурор хатагтай Вэнди Кавана , Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар нар эрхлэн явуулж байна. Энэ удаагийн сургалтанд нийслэл тээвэр дүүргийн прокурорын газруудын 20 прокурор хамрагдаж байгаа бөгөөд Канад улсын эрх зүйн тогтолцоо , шүүн таслах ажиллагааны явцад мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, прокурорын эрх үүрэг ямар байх талаар хичээл заагдаж , харилцан ярилцлага хийгдэж байгаа нь сургалтыг үр дүнтэй болгож байна. Дашрамд дурьдахад энэхүү сургалтын зардлыг Олон Улс Прокуроруудын Холбооны дэмжлэгтэйгээр Англи Улсын Засгийн Газар санхүүжүүлж байгаа бөгөөд 3 удаагийн сургалтанд нийтдээ 60 прокурор ажилтнууд хамрагдаж байгаа болно.  Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ