
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар галт зэвсгийн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг хэлэлцэхээр болсон юм. Өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн учир байнгын хороо руу нь шилжүүлсэн юм.
Хуралдаан эхлэнгүүт Д.Лүндээжанцан гишүүн “Яасан хурдан хэлэлцдэг хуулийн төсөл бэ. Галт зэвсэг гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх айхтар асуудал. Хуулийн төслийн ажлын хэсэг үнэхээр нягтлан хэлэлцсэн үү. Яаран хэлэлцмээргүй байна, хойшлуулъя” гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Жекей “ХЗДХЯ, БОАЖЯ, ЗХЖШ, ТЕГ, УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан. Хуулийн нэг томъёондоо бус УИХ-аар хэлэлцэх асуудлын нэгийг нь гэсэн шуурхай явуулъя гэсэн юм.
Хуулийн танилцуулга, дүгнэлт гарчихсан байхад ганц хоёр хүний саналаар ухрааж болохгүй. Бидний хувьд хууль зөрчөөгүй хууль хэлэлцэх журмаараа явж байна” гэлээ. Хариуд нь Д.Лүндээжанцан гишүүн буулт хийн хууль бүрээ гишүүд нэг сайн уншиж танилцаад кнопоо дарахад бэлэн болъё гэсэн юм гэж учирлав. Ингээд гишүүдийн саналаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ