Жереми Лин 27 оноо авч, Никс зургаа дахь цуврал ялалтаа байгууллаа

img

Сүүлийн долоо хоногийн турш сагсан бөмбөгийн спортд шуугиан дэгдээгээд буй NBA-гийн Нью-Йорк Никс багийн тоглогч хятад залуу Жереми Линий тусламжтайгаар баг нь зургаа дараалсан ялалт аваад байна. Манай цагаар өнөө өглөө болсон тоглолтод Нью-Йорк Никсийнхэн Торонто Рэпторстой учраа тааран тоглосон. Энэ тоглолтод Жереми Лин мөн л гайхалтай тоглолт үзүүлж 27 оноо аван багийнхнаа тэргүүллээ. Торонтогоос Калдерон 25 оноо авч багаа хошуучилсан ба энэ тоглолт 90:87-гийн харьцаагаар Никсийн ялалтаар өндөрлөсөн юм. Багийн лидер Кармело Энтони гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн бөгөөд Стаудемайр энэ тоглолтод 21 оноо авсан. Никсийн онооны лидерээр тодроод буй Жереми Лин оновчтой дамжуулалт таслалтыг гайхалтай гүцэтгэж ухаалаг тоглолтынхоо ачаар ийнхүү багийнхаа ялалтын цувралыг үргэлжлүүлсээр байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДБ:
Тасарчихсан Тайван залуу азийнхан чадвартай гэдгийг харуулж байна. Америкийн хэвлэлээр шуугиулах шиг л болж байгаа бөгөөд өөрөө би сонин уншихгүй байхыг хичээдэг гэлээ. Харууд хүртэл түүний зургийг нүүрэн дээрээ наагаад дэмжиж байгаа юм чинь Америк бол үнэхээр ардчилал спортын орон гэдэг нь үнэн юм.
2012-02-16