Хорт хавдрын эмчилгээний чиглэлээр төсөл хэрэгжихээр болов

img

Олон улсын атомын энергийн агентлагийн хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах төсөлд зориулан Монако Улс 125 мянган еврогийн санхүүжилт манай улсад хийхээр болсон байна. Уг төслийн санхүүжилтийн талаарх баримт бичигт ОУАЭА-ын Ерөнхий захирлын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, Монако Улсын Элчин сайд К.Жиордан, Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан нар өчигдөр гарын үсэг зуржээ. Иэрх дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх дээрх төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх тасгийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийх аж. Төсөл хэрэгжсэнээр эмч, сувилагч нар өвчтөнд орон нутгийн эмнэлэгтээ нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэх бөгөөд ХСҮТ-ийн үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ