«Ардчиллын төлөө Азийн Түншлэл» санаачилгын талаар зөвлөлдөв

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мэн Баг нар 2011 оны наймдугаар сард хамтран дэвшүүлсэн «Ардчиллын төлөө Азийн Түншлэл» санаачилгыг хэрэгжүүлэх арга зам, хэлбэрийн талаарх эрдэмтэд, судлаачдын зөвлөлдөх уулзалт өчигдөр Сөүл хотноо болжээ Зөвлөлдөх уулзалтад АНУ, Индонези, Мексик, Монгол, Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Японы 30 орчим эрдэмтэд, дипломатууд, оролцёон байна. Тэдгээрийн дотор Америкийн нэрт эрдэмтэн Лэрри Даймонд, Доналд Эммерсен, АНУ-ын Ардчиллын төлөөх Үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гөршмэн, БНСУ-ын Бодлогын судалгааны «Асан» хүрээлэнгийн Ерөнхийлөгч Чайбон Хам, Филиппиний Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхийн албаны дэд дарга Хосе Льюс Гаскон, Индонезийн Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн хорооны гишүүн Артаули Тобинг, Монголын Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д. Ганбат зэрэг эрдэмтэд оролцож, санал бодлоо солилцов. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ