“Монголд үйлдвэрлэв 2012” үзэсгэлэн худалдаагаар 80 мянган иргэн үйлчлүүлжээ

img

 
Монгол улсын Засгийн газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран зургаа дахь даагаа зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв 2012” үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш болж өндөрллөө. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд орон нутаг, нийслэлээс нийтдээ 180 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, 90 орчим  иргэд нийт 258 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүнээр 80,000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон аж ахуйн нэгжүүдийг 13 нэр төрлийн номинацаар шалгаруулж, тэргүүн дээд шагналаар “Монгол Шевро” компани “Торгон арьс”, Мон-нэхмэл компаний “Хонины ноосон даавуун бүтээгдэхүүн”, Цахилгаан тээвэр компани “Хүнд механизм” үйлдвэрлэлээр тус тус шалгарасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hantulga:
Авах юм юу ч байхгүй л байсан даа
2012-02-15