Засаг даргаа зодсон Б.Мөнхжаргалын хэргийг прокурор хянана
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг зодож танхайрсан Б.Мөнхжаргалын хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллахдаа Д.Оюунбатын хамрыг хугартал зодож танхайрсан хэрэгт татагдсан юм байна. Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дүгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ