
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран ус хангамжийн өнөөгийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлсон 2004 оны судалгаагаар манай улс усны багавтар нөөцтэй орны тоонд ордог байна.
Усыг зүй зохистой, алдагдалгүй хэрэглэхийн нэг үндэс нь усны хэрэглээг тоолуураар тооцох, хянах явдал байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудын байгууллага аж ахуйн нэгжүүд тоолууржуулалтад хамрагдсан бөгөөд нийт өрхийн 36,4 хувь буюу 42041 өрх усны хэрэглээгээ тоолуураар тооцож байна. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас хэрэглэгчдийн тоолуурын ажиллагааг тогтмол хянах “WATNET” системийг орон сууцны удирдах газрын харъяа ус дулаан дамжуулах төвүүдэд суурилуулан хэрэгжүүлсэн нь усны нөөцийг нэмэгдүүлэх, үргүй зарцуулалтыг бууруулахад дэвшил гарчээ. Усыг хэмнэлттэй хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас энэ оныг нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд “Ус хэмнэлтийн жил” болгож зарлаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ