Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын  бурхан шашны төв хийгээд томоохон хийдүүдийн хамба лам нарыг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Хамба лам нар  нэгэн баяртай мэдээ дуулгаж бас хүсэлт тээсээр иржээ.  Бурхан багшийн биеийн хэсэг болох эрдэнийн их  шарил  олон жил нууцлагдан хадгалагдаж байсныг илрүүлсэн байна . Абтай сайн хан 1587 онд  III Далай ламтай уулзаж,  Буддын шашин дэлгэрүүлэх үедээ нэгэн томоохон шүтээнийг залж байсан бөгөөд энэ нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа бурхан багшийн шүд хэмээх үзмэр мөн болох нь олон ном сударт дурдагдаж, судалгаагаар гарч иржээ. Хэд хоногийн өмнө уутан дотор хадгалагдан үлдсэн уг  шүтээнийг илрүүлсэн бөгөөд хажуудаа Ерөнхий сайд агсан Гэндэнгийн сайтар хадгалан, хамгаалахыг даалгасан даалгавар бичигтэйгээ олдсон байна. Бурхан багшийн шүд соёо буюу пэлдэн нь эрдэнийн үрэл болон хувирсан байсан аж. Монголын томоохон лам нар цуглаж, ном уншихад уг үрлээс гэрэл цацарч, олноороо өсч үржсэн байна. Цаг үеийн шалтгаанаас болж нууцлан хадгалагдан үлдсэн уг шүтээн энэ цаг үед ийнхүү гарч ирсэн нь маш бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц уулзалтын үеэр тэмдэглээд, Монголчуудын үйлийн үр тэгширч буян заяа дэлгэрч буйн хэлбэр гэлээ. Засаг төр нь ч тогтвортой, ирээдүйн хөгжил дэвшлийн их бэлгэдэл юм хэмээн олзуурхаж, монголын ард түмэнд их хувь заяа тохиолоо гэдгийг ч онцолж байв. Тиймээс энэ шүтээнийг олон нийтэд үзүүлж, хүртээл болгох асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч өгөхийг хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Ерөнхий сайд С.Батболд ихээхэн бэлэг дэмбэрэлтэй мэдээ дуулгаж ирсэн хамба лам нарт талархаад, энэ сайхан шүтээнийг ард түмний хүртээл  болгох тэдний саналыг дэмжлээ. Чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг БСШУ-ы сайдад хариуцуулж, түүх соёлын үнэт өвийн хувьд хосгүй үнэт ангилалд оруулж, хадгалж хамгаалахад шаардлагатай холбогдох хууль тогтоомж гаргаж болохыг ч тэмдэглэлээ. Олон нийтийн хүртээл болгохын тулд тулгарах асуудлыг шийдэх ажлын хэсэг буюу комисс  байгуулах бэлтгэлийг хангаж, ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ийм сайхан шүтээнийг өдий болтол хадгалж, бидэнд  үлдээсэн өвгөд дээдэстээ талархаж, бас хувь тавилантай ард түмэндээ баяр хүргэж буйгаа ч  Засгийн газрын тэргүүн уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэсэн юм. Мөн бурхан багшийн шүтээнийг Монголд залагдаж байх үеийн түүхэн баримтыг хадгалан үлдсэн Хөвсгөл аймгийн Жаргал сумын харьяат  О.Бадмаадорж гуай ч энэ үеэр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд  Ерөнхий сайд түүнд бас  баяр хүргэлээ. Буддын шашинтай дэлхийн улс орнуудад бурхан багшийн  шүтээний талаар ихээхэн судлагдаж,  Хятадад бурхан багшийн гавлын ясны хэсэг, хурууны үе, шүд нь байдаг гэж ярьдаг бол, Шриланкад мөн бурхан багшийн шүд байдгийг ч тэмдэглэдэг. Энэхүү шүтээн нь нэг талаар Монгол улсаа дэлхийд сурталчлах хэлбэр ч болж болохыг энд цугларсан хамба лам нар  онцолж байлаа.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Үх үх чи хэнд ч хэрэггүй.
2012-02-18
zochin:
Zailaasai yamar sonotson gazar be ene mongol chin
2012-02-16
Soliorol. Yeronhii said n hurtel ingeed tegengteed baihad haranhui ard tumen n yah bolj baina aa. Oorsnoo ch ul oilgoh tuvd bichig buruu zuruu unshij ugch yadarsan tumnii mungiig shulahaas oor yum meddeggui lav nar yu gej demiireh n yahav. Ugaasaa ted nar buduuleg teneg hotsrogdson haranhui buduuleg uls. Harin yeronhii said guai tenegtmeergui baina shuu.
2012-02-16
ээ хэ хэ хэ:
Бурхан багшийн шүд соёо буюу пэлдэн нь эрдэнийн үрэл болон хувирсан байсан аж. Монголын томоохон лам нар цуглаж, ном уншихад уг үрлээс гэрэл цацарч, олноороо өсч үржсэн байна. Цаг үеийн шалтгаанаас болж нууцлан хадгалагдан үлдсэн уг шүтээн энэ цаг үед ийнхүү гарч ирсэн нь маш бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц уулзалтын үеэр тэмдэглээд, Монголчуудын үйлийн үр тэгширч буян заяа дэлгэрч буйн хэлбэр гэлээ. Элэг гөшиж үхлээ. Лам багш та муу шавийнхаа элэгний үнийг төлөөрэй ха ха ха ха үхлээ үхлээ
2012-02-15
japan:
yumnii une tengert hadaj ard tumen boslogo gargahiin davaan deer,bur turiin ergelt boloh magadlaltai ene uyed MAN iin oligarhuud ard tumniig taiwan bailgah gej eeljit show uugaa uzuulj bn.herev unen bol beleg dembereltei hereg.manai buddiin nuhduud odoo uls turd ih hutgalddag bolj dee.yu bolohiig n haraad ineegeed l baiya daa.
2012-02-15
huzaj bgaa yum muu shar hubalznuud ih yum bolj dee shashin bol ard tumniig munhruulagch har tamhi gej MANiin duremd baidag yum daa
2012-02-15
ugui mon sonin heregee, pelden gedeg chin uul n baasiig heldeg bish bil uu. shudiig pelden gedeg bolson yum baih daa. bas nom unshinguut ooroo urjij olshrood baidag genee. unemshilgui yum bichih yum.
2012-02-15